Захидал - 18 August 2012 - Итгэл.до.ам

WWW.ITGEL.DO.AM

Monday, 2025-06-16
Main » 2012 » August » 18 » Захидал
8:38 PM
Захидал

Зовлон бас л зовлон ядуу айлын хүүхэд байх ч...

Сайн байцгаана уу. Энэ сайтад орсон чинь өөрийн амьдралын талаар бичмээр санагдчихлаа. Би одоо 25 настай 3 хүүхэдтэй айлын эхнэр хүн. Нөхөртэйгөө 17 настайдаа танилцаж 18 настайдаа хуримаа хийж байлаа. Би бол 6 хүүхэдтэй ядуу айлын 2 дахь охин. Ээж маань аавыг нас барсанаас хойш байнга л архи уудаг байсан. Бага насандаа 100-ийн ундааг 50-иар авч  зарж хоногийн хоолоо залгадаг тийм л айл байсан. Харин өсөх хэрээр бие хаа маань тэгширч, хамаатны нэг эгчийн зөвлөснөөр нэгэн нэртэй загвар өмсөгчийн загварын товчоонд хичээллэж 15 настайдаа загвар өмсөгч болж байлаа. Энэ үед л эхнэртэй эхнэргүй, мөнгөтэй мөнгөгүй янз бүрийн эрчүүд ихээр сонирходог болж, загварын товчооны менежер ах нэртэй төртэй, мөнгөтэй хүмүүстэй танилцуулдаг байлаа. Энэ үед нөхөртэйгөө танилцаж  байсан юм. Америкд сургууль төгссөн боловсролтой, нэртэй нэг айлын хүү. Танилцаад удаагүй байхдаа л Хайнанд далайн эргэ дээр амралтын газар 14 хоног амарлаа. Ар гэр нь гэж үнэхээр баян нэгэн томоохон компаний хувьцаа эзэмшигчийн хүү. Эхэндээ надад жоохон дургүй л байсан. Хуримийнхаа өмнө нь л ээжийгээ хальт танилцуулсан.

Ёстой нэг кинонд гардагхамаг байдгаар нь л гоёж гоодоод угаасаа ядуу хүн чинь даравч далдайна гэдэг л болж байгаа юм. Ингээд л тэр надтай гэрлэхээр шийдлээ. Найз нөхөд, загварын товчооны бүгд л ийм хүн олдохгүй хурдхан гэрлэ гээд л тэгээд бид гэрлэсэн. Харин ядуу гэр бүлийхэндээ сар бүр хэдэн төгрөг өгдөг болов. Хадмуудын зөвлөснөөр дарааллан 3 хүүхэд төрүүллээ. Дутах юм байхгүй сайхан л амьдарч байлаа харин баяр ёслолын үеэр, ялангуяа цагаан сарын баяраар манай ээж дээр нөхрөө дагуулаад золгуулах л хамгийн там байдаг байлаа. Гэрийхэнтэй минь уулзсаны дараа бол нөхөрийн маань намайг харах нүд арай л өөр, нэг л энэмууг гэсэн байдалтай хардаг боллоо. Арга ч үгүй байх гэр орон гэж яг л нохой гахайны оромж шиг, үнэр танар гэж арай л аймар. Хичнээн засах гээд мөнгө төгрөг өгсөн ч ээж маань архи уучихна. Хэдэн төгрөг өгөөд солонгос явуулая гэсэн боловч хүнд хулхидуулаад юун Солонгос болов.  Би нялх хүүхдүүдтэй тэнд очоод байж чадахгүй.  Сардаа нэг хаяа хялаалгадаг нөхөрийн маань мөнгө ч алдаг оног боллоо. 3 дахь хүүгээ 1 ой хүрэхээр нь загварын товчоон дэрээ очиж гэрээгээр хааяа нэг загвар өмсдөг боллоо.

Эрчүүд болсон хойно яаж зүгээр байлгах вэ хандраад, утасны дугаар олж хаа нэг залгах, мессеж бичэх энүүхэнд боллоо. Ингээд манай гэр бүлийн дайн эхэллээ. Нөхөр маань хардаж хаа нэг гар хүрлээ загварын компанитайгаа гэрээ хийчихсэн учираас шууд гарж болохгүй. Тэгээд ч би гарах дургүй би нийгэмших хэрэгтэй гэж бодсон, 3 хүү гаргаад өглөө одоо нэг ажил хийж үзье гэж хэлсэн боловч дургүйцсээр л байлаа. Ингээд нэг өдөр намайг хардаж хүн танихын аргагүй болтол зодлоо. Мэдээж ийм үед өмөөрч хамгаалах хүн надад байх биш миний буруу хүүхдүүдээ бодоод амьд үлдээгээч гэж л гуйсан. Харин баруун хөлний түнхний яс гэмтсэнээс болж жаахан хазгар алхдаг боллоо. Тэр өдрөөс хойш юун ажил, утсаа ч хураалгалаа. Бүх өдөр тутмын минь амьдрал гэрийн үйлчлэгч гэх тэрний хамаатны эгчийн хараан дор явагдана. Ингээд миний амьдралын эрх чөлөө гэх зүйл үгүй боллоо, байнга дарамтлах болов. Тэр өөрөө оройтох ч энүүхэнд боллоо. Одоо би салая гэж бодоход боловсрол үгүй ганц хоолоо олж идэх бие минь хазгар болсон.  Гэрийн үйлчлэгч гэх эгч 3 хүүхдийг минь ч ойртуулхаа болилоо. Хүмүүжилд нь муугаар нөлөөлнө гэсэн. Ямар ч л байсан чирээд гаргачихгүй бол энэдээ мануухай шиг амьдраад ч болов 3 хүүгээ том болохыг харчих юмсан л гэж бодож байна даа.


Category: Өгүүллэг унших | Views: 1066 | Added by: bvjin | Rating: 5.0/1
Total comments: 1

0

huuliin baiguullagad helj bgaad nohon tolbor awaad nohroosoo salsan ni deer dee hunii amidraliin unet zuil ni erh choloo l bdag ym shuu dee
Хэзээ бичсэн: 2013-01-31 [Мэдээ]