eejde zoriulsan shvleg - 7 May 2011 - Итгэл.до.ам

WWW.ITGEL.DO.AM

Tuesday, 2025-06-17
Main » 2011 » May » 7 » eejde zoriulsan shvleg
3:19 PM
eejde zoriulsan shvleg
Євс євсний мєнгєн сор дээр оддын гэгээг тогтоож
Єдєр єдрийн цайны дээжээр дэлхийн араншинг аргадаж
Зvvд зvvдний эхэнд хvvтэйгээ учран жаргаж
Зєн совингийн эрхээр єєрийгєє хууран тайтгарч
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Шившиж орхисон есєн зоосоор хvvгийнхээ анирийг наашлуулж
Шивнэж тоолсон маанийн эрхээр хvvгийнхээ сvvдрийг гэрэлтvvлж
Шатаж дvрэлзсэн загийн гал дээгvvр хvvгийнхээ заяаг ариулж
Ширгэлж уугиулсан сангийн утаагаар хvvгийнхээ барцадыг vргээж
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Хєх тэнгэрийн хормойг торго шиг сэмэлж намайг харлаа, ээж минь
Хєглєрсєн их мананг хаяа мэт шууж намайг саравчиллаа, ээж минь
Хєхємдєг хvйтэн жаврыг айраг мэт залгилж намайг саналаа, ээж минь
Хємсгєн сарны нулимсыг ааруул мэт эгшээж намайг хvлээлээ, ээж минь
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Чєдєртэй морь янцгааж шvvдэр шилгээсэн єглєє
Цэцгийн солонгоноос ургасан нарны сормуус ирвэгэнvvлж
Цайгаа хуваалцах хvнгvй ганцаардаж суусан ээждээ
Цавьдар саарал зэрэглээ зvсэж тань руу явж байна
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Тэмээндээ явсан хойгуур хvv минь ирчихсэн байгаасай гэж
Тvлээ хугачихын агшинд баруун чих минь хангинаасай гэж
Дуг хийхийн зуур зvvдэнд хvvгээ нэг харахсан гэж
Дуу аялахын чєлєєнд хорвоог амгалан байг гэж
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Буугаад нvvсэн бууц євс ургаж тайтгарсан байдаг
Булгалсан гадасны шарх цэцгээр инээж анисан байдаг
Манаж тавьсан галын vнс нь бvлээн хэвээрээ байдаг
Майжгар ээжийн минь гишгэсэн мєр дээр одод хєлбєрч хоносон байдаг
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Yгээр зул бариад vнэгэн харанхуйг гийгvvлдэг байсан, ээж минь
Yлгэрээр ухаан задлаад унаган мєрєєдлийг цахидаг байсан, ээж минь
Yvрээр цацал єргєєд уулсын цангааг тайлдаг байсан, ээж минь
Yйлийн хайчаар гунигаа хайчлаад жаргал эсгэдэг байсан, ээж минь
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Газрын татах хvчинд жилээс жилд бєхийсєн
Гантай зуны бороон дусалд гунигаа дэвтээж цэлмэсэн
Мєнх цастай хайрхандаа алтан дурсамжаа нууцалсан
Мєнгєн сортой санчигаас нь намрын шувуу ниссэн
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Ботгоо єхєєрдєєд наашаа эргэхэд нь уяан дээрээ буумаар байна
Бучигнуурын vндэс шиг гараар нь гэмшлийн нулимсаа арчуулмаар байна
Буурал дээдсийн зэмлэсэн харцаар єєрийгєє нэг ороолгомоор байна
Бурхны алганаас рашаан амсуулж ээжийгээ мєнх жаргаамаар байна
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Алтан нарны цаанаас хvv чинь давхиж явна
Аниж vзээгvй бурхны мэлмийнээс таньдаа ирж явна
Атан тэмээний жонжоонд хангарьд шиг нисэж явна
Аргалын утаа гогцоорсон толгодын цаахна хvрч явна
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна

Тэмээ дэргэсэн сультай дэнжид гэр минь байдаг
Тэнгэрийн солонгын нэгэн vзvvрт ээж минь байдаг
Эрхэс гарагийн урсгал бvхэн нар зєв эргэж байдаг
Ээждээ очих зvг минь бурханд хvрэх зам байдаг аа
Ээж минь намайг хvлээж байна
Ээжээ! Би тань руу явж байна
 
 
 
Амь амьдралаа багтаасан зорилгоо биелvvлээд би
Алс холын аянаас хvлгийн жолоо татнаа
Сэмэртэл санасан сэтгэл минь цас болон будрах
Сэмжин цагаан євлєєр нутгаа би зориноо
Жавартай хvйтэн ч єєрийн нутагтаа
Жаргал дагуулаад удахгvй очноо
Єрєвдvvлж ганцхан таньдаа л ярих
Yгээ євєртлєєд ээждээ очноо

Ирээдvйн жаргалыг багтаасан мєрєєдлєє биелvvлээд би
Энэ холын аянаас хvлгийн жолоо татнаа
Санаж бэтгэрсэн сэтгэл минь салхи болон исгэрэх
Сайхан цэнхэр хавраар нутагаа би зориноо
Хамгийн анхны цэцгийг дагуулаад
Хариж би хутагтаа очноо
Хадгалж ганцхан таньдаа л зориулах
Хайраа євєртлєєд ээждээ очноо


Уужуу алсыг багтаасан хvслээ биелvvлээд би
Урт холын аянаас хvлгийн жолоо татнаа
Уярч санасан сэтгэл минь бороо болон шаагих
Улирлын сайхан зунаар нутгаа би зориноо
Учрал баярын солонго дагуулаад
Удахгvй би нутагтаа очноо
Уйлж хайрлаж таныгаа санасан
Ухаарлаа євєртлєєд ээждээ очноо


Yр хvvхдээ багтаасан мєрєєдлєє биелvvлээд би
Yргэлжлэх холын аянаас хvлгийн жолоо татнаа
Ємєртєл санасан сэтгэл минь навч болон хийсэх
Єрмєн шаргал намраар нутгаан би зориноо
Гийх алтан нарыг дагуулаад
Гэртээ би удахгvй очноо
Гэгэлзvvлж хvлээлгэж таныгаа зовоосон
Гэмшлээ євєртлєєд ээждээ очноо
Category: шүлэг | Views: 4130 | Added by: bvjin | Rating: 5.0/2
Total comments: 6

0

Goe ym bnA AmjilT
Хэзээ бичсэн: 2013-11-23 [Мэдээ]