Hairiin shuleg 5 - 26 April 2011 - Итгэл.до.ам

WWW.ITGEL.DO.AM

Sunday, 2024-05-19
Main » 2011 » April » 26 » Hairiin shuleg 5
12:35 PM
Hairiin shuleg 5
Uil ni taarwal uhehees oor argagui
Uul garwal boroo orohoos oor argagui
Urgelj chamaig bodohoor ochihoos oor argagui
Uudend chin ochood butsahaas oor argagui
namuuhan egel dureeree chi zuudend ireh ni saihan ch
nadad oldoogui hair chin huniih bolohoor uilmaar
zusiig ahiaj uzehgui holhon yawii gewch
zuuden buural horwood uchirsnaa dursdag ni gaihmaar
nartad ahiad uchrahgui ariuhan mortloo
namriin oroin boroo shig gegeen gunig toruulsen durlalaa
nairgiin heden moruuddee shingeej
nasnii ingeer dursaj yawiy....


Аргадаж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй

Азын ч гэгээгүй талиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
Гуйж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навчисын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов

Би үхэж хүмүүс намайг мартахад
Сүүдрээрээ гэрэлтүүлж булшин дээр минь чи ирээрэй
Сүнс минь чамайг танина
Үс минь хийсч, яс минь цайсан жихүүн шөнөөр
"Хайртай байсан юм шүү" гэж
Хахирган дуугаар хашгирах болноо...ХАЙРТ МИНЬ





Category: шүлэг | Views: 2115 | Added by: bvjin | Rating: 3.5/2
Total comments: 4

0

gogo shulguud boljee dahiad nemne bzdee
Хэзээ бичсэн: 2012-06-03 [Мэдээ]