hairiin shuleg 2 - 25 April 2011 - Итгэл.до.ам

WWW.ITGEL.DO.AM

Saturday, 2024-05-18
Main » 2011 » April » 25 » hairiin shuleg 2
1:38 PM
hairiin shuleg 2
Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл

Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл
Хаврын салхи авч нисээд түүнд минь хэлчихэж мэднэ
Найдаж хүлээгээд хэрэггүй гэх шиг намуухан үлээгээд
Надад салхи хайрын шүлэг шивнэхгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй гуниглачихвал
Дугариг саран олж хараад надад хэлчихэж мэднэ
Санаж хүлээгээд хэрэггүй гэх шиг уйтгартай ширтээд
Саран чамд хайрын тухай ярихгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи

Чи минь намайг гомдоогоод байвал

Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан євстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгvй хvvхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигvvртэн амьтны сvнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Євс ногооны амраг нь болоод
Єлгийтэй хvvхэд шиг євсний ээж нь болчихно шvv
Чамд єгєєгvй тэр их хайраар
Єєр нэгнийг ивээх л байх шvv

Үнэн үү?

Өөрөө ч мэдэлгүй боддог нь үнэн үү
Өөр хэнийг ч биш ганц тэр ггэдэг гэсэн үнэн үү
Алсханаас ч болов харах гэдэг үнэн үү
Амьдаралаа холбон төсөөлдөг гэсэн үнэн үү

Нойрондоо ч зүүдэлдэг гэсэн үнэн үү
Нэг л мэдэхэд боддог гэсэн үнэн үү
Таарах гээд хүлээдэг гэсэн үнэн үү
Тавилан заяа минь гээд хайралдаг гэсэн үнэн үү
Category: шүлэг | Views: 1029 | Added by: bvjin | Rating: 5.0/1
Total comments: 2

Бичсэн: bvjin
0

bayrllaa
biggrin
Хэзээ бичсэн: 2011-04-25 [Мэдээ]