Main » 2012 August 18 » Xaipiin Shvleg
8:06 PM Xaipiin Shvleg | |
Нүдний аяганд нулимс тогтохгүй мэлмэрнэ
Сэтгэлийн алсад ижилсэхийн бороо зүсэрнэ Эгэлээ эгэл миний хайр Эргээд л чамдаа очмоор санагдавч тавилангаа дагана Анх учирсан солонготой тэнгэр дор Алгаан тосож угтахдаа чамайг олсон Намайг ширтсэн харцнаас чинь Надад итгэсэн сэтгэлийг олохыг хүссэн Зүүдэнд хүртэл зүгээр байдаггүй болохоор Зүрхнээс чинь хайр олохыг хүссэн Ичэнгүйрч догдлохдоо уйлайдаг хацраас чинь Өөр хүний уруулын хээг хайсан Эмзэглэл дундаа нуучихсан болохоор Өөр хүний уруулын хээг би олоогүй ээ Хөөрхөн цагаан гарыг чинь Эр хүн атгасан болов уу гэхэд Хайлж уярдаг ижийгээс чинь өөр хүн Хүрээгүй юм шиг санагдсан Хожуу бодсон болохоор санахаас минь өмнө Хөтлөлцөж алхсан сүүдрээ арилгачихсан байсан Ягаахан уруулыг чинь салхи л шүргэсэн гэж бодсон Яаж тийм байх юм Цэцгэнд дуртай эрвээхэй буугаад нисэхдээ Цэрвүүн амтаа орхисон байсан Нууц нь хүртэл задрахаараа нүцгэрдэг хорвоод Бүтэн гэж биеийг чинь тэвэрсэн Нар дагсан бүхэн сүүдэртэй байсан болохоор Бодолд минь чи гуниглангүй морилсон Цагийн аясаар чамайг тэмтэрхэд Цаана чи өөр хүнийх байсан Дасаж амжсан хайр минь номхон болохоор Дурлалын төлөө өөрийгөө золиослосон Тэгээд л би эмзэг байдаг юм аа. | |
|
Total comments: 0 | |