Main » 2012 August 18 » Учраад л өнгөрөх бүсгүйд
8:44 PM Учраад л өнгөрөх бүсгүйд | |
Урин хавар айлсаж урсгал усан урсахуйд
Удаан хүлээсэн шувууд сэтгэлд минь ганганана Уйтгартай өдрүүдийг халж яргуй шиг хэнзэрж мэдэх Учраад л өнгөрөх бүсгүйд сэтгэл минь хоногшино. Зохимжит өнгөөр дэлгэрч зун цаг ирэхүйд Зөрөөд нисэх эрвээхий сэтгэлд минь эргэлдэнэ Зайгүй зүрхэнд минь зөрөг жим засаж чадах Зуурхан л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино. Навчаар гунисан намрын халуун нар төөнөхүйд Нуур нь эзгүйрсэн усны толионд сэтгэл минь уйтгарлана Нулимс цийлэгнэсэн нүдийг минь шувуу шиг арчиж өгөх Нэг л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино. Өнтэй өвөл зочилж уулсын оройг цасаар хучихуйд Өвдөг даарсан хүйтэнээр сэтгэл минь жавардана Өвөрийн халуунаар дулаацуулж өглөөний нар шиг ээх Өнөөдөр л учирах бүсгүйд сэтгэл минь хоногшино. | |
|
Total comments: 0 | |