Би хvн шиг Хvн байхыг хvснэ - 25 April 2011 - Итгэл.до.ам

WWW.ITGEL.DO.AM

Sunday, 2024-05-19
Main » 2011 » April » 25 » Би хvн шиг Хvн байхыг хvснэ
11:40 AM
Би хvн шиг Хvн байхыг хvснэ
Хэнийг ч гомдоохгvй
Хэнийг ч хуурахгvй
Хэнд ч худлаа хэлэхгvй
Би хvн шиг л хvн байхыг хvснэ

Сайн хvнийг хамгаалж
Зєв бvхнийг дэмжиж
Аливаад чин сэтгэлээсээ хандаж
Би хvн шиг л хvн байхыг хvснэ

Yнэний тєлєє тэмцэж
Хvчгvй хvнийг ємгєєлж
Буруу бvхнийг засаж
Би хvн шиг л хvн байхыг хvснэ

Мєнгєнд хэт их шуналгvй
Мєрєєдлєєсєє хэт их хазайлгvй
Ярихаасаа илvv санаснаа биелvvлж
Би хvн шиг л хvн байхыг хvснэ

Дурсах хvvхэд настай
Дурлалын сонин тvvхтэй
Хайрлах vр хvvхэдтэй
Халамжлах хань ижилтэй

Yерхэх найз нєхєдтэй
Yржvvлэх мал хєрєнгєтэй
Унах сайн тэрэгтэй
Уулзах тєрєл, тєрєгсєдтэй

Yvрэх цэцэн буутай
Yнэлэгдэх тєр, засагтай
Хэлэлцэх єндєр боловсролтой
Хэтийн тvмэн мєрєєдєлтэй явсаар

Дурсагдах нэр тєртэй
Даруухан шарилын хєшєєтэй
Хорвоогоос буцан оддог
Хvн шиг л хvн байхыг би хvснэ

Миний л тєлєє цохилох Ээжийнхээ зvрхийг шархлуулалгvй
Миний л тєлєє залбирах Аавынхаа сэтгэлийг зовоолгvй
Намайг л гэх хvмvvсийн итгэлийг алдалгvй
Би хvн шиг л хvн байхыг хvснэ

Уусан ч найр тараахгvй
Уурласан ч зодоон хийхгvй
Уйдсан ч интернэтээ мартахгvй
Уралдсан ч тvрvv алдахгvй

Магтсан ч хамраа сєхєхгvй
Муулсан ч гутлаа ширтэхгvй
Мєрєєдсєн ч мєнгє тєлєхгvй
Махийсан ч нуруу алдахгvй

Єєрєє шатаж єєрийлийг дулаацуулсан
Би хvн шиг л хvн байхыг хvснэ

Мэддэг чаддаг гэж хамар сєхєлгvй
туслаж зєвлєж хуваалцаж чаддаг
єгсєн болгондоо хариу нэхэлгvй
єгєємєр сэтгэлдээ єєрєє урамшдаг
би хvн шиг л хvн байхыг хvснэ
Хvн байх гэдэг
Хvнд харагдах царайгаар биш
Хорвоог харсан ухаанаар мэдэгддэг
Харагдаж, бас танигддаг юм

Айхгvй нь энэ гэж арзаагаагvй
Айлгvй нь дэндэж нялуураагvй
Бодсоноо нvvрэндээ наагаад
Бор зvрхээрээ явах

Буруу, зєв нь сонин биш
Бусдыг дагаж хошуураагvй
Хэлэх юмаа эгц, бас шулуун хэлэх
Хvн байхыг хvснэ, би

Алдъя гэж алдаагvй алдаанаасаа
Амьдралд суралцах мєртєє
Алдаагаа давтахаас бас айхгvй
Аатай, бас гvндvvгvй

Хvний хорвоод амьдрахдаа
Хvний тєлєє л явж
Єєрийнхєє хvслийг биелvvлэх гэж яараагvй
Єрєвч сэтгэлтэй хvн байхыг хvснэ, би

Хэзээ vхэхээ мэдэхгvй ч
Хайр, дурлалд шатаж
Хэд хоногоор ч хvлээдэг
Хайлган уужим сэтгэлтэй

Хэцvv бvхний ємнє
Хад мэт зогсох мєртєє
Ханийн дэргэд євдєг чичрэх
Хvн шиг хvн байхыг хvснэ, би ...

Хvсэлийг минь чєдєрлєсєн их хvсэл дунд ч
Хvн биеийг минь эзэмдсэн их мєнгєн дунд ч
Халуун залуу насыг минь сvлсэн хайран дунд ч
Хамаагvй цацсан цагаан инээдэнд дунд ч
Хамгийн сvvлд захиас vгээ хэлж байхдаа ч
Би хvн шиг Хvн байхыг хvснэ....
Category: шүлэг | Views: 890 | Added by: bvjin | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]